|

Малчин өрхийн тоо 290-ээр нэмэгджээ

 

 

Малчин өрхийн тоо 290-ээр нэмэгджээ

 

Архангай аймагт өнгөрөгч2020 оны эцсийн байдлаар малаа жилийн дөрвөн улиралд маллаж,мал аж ахуйгаас өрхийн орлогын дийлэнххэсгийг олж амьдардаг 15526 малчин өрх байгаа нь өмнөх оныхоос 290 өрхөөр нэмэгджээ.

Малчин өрхийн 83.6 хувь нь цахилгаан гэрэлтэй, 72.5 хувь нь телевизортой, 8.1 хувь нь радиотой, 37.8 хувь нь оёдлын машинтайбайгаа сонирхолтой судалгааг гаргасан байна.

Аймгийн дүнгээр нийт малчин өрхийн233 өрх 10 хүртэл малтай, 735өрх 11-30 хүртэл, 793 өрх 31-50 хүртэл малтай байна. Харин2241 өрх 501-999 хүртэл, 755 өрх 1000-аас дээш малтай байна.

 

2019 оныхтой харьцуулахад нийт малчин өрхийн 46.7 хувь нь 200 хүртэл малтай байгаа нь 6.4 пунктээр өсч, харин 201-999 малтай өрхийн эзлэх хувь 6.2 пунктээр буурч, 1000-ээс дээш малтай өрхийн эзлэх хувь 30.7 хувиар буурчээ.


0 сэтгэгдэл