|

Батцэнгэл сум дахь коронавирусний халдварын голомтыг хаалаа

 

 

Батцэнгэл сум дахь коронавирусний халдварын голомтыг хаалаа

 

Архангай аймгийн хэмжээнд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Архангай аймаг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр коронавируст халдвараар Улаанбаатар хот дахь батлагдсан тохиолдолтой ойр байсан Батцэнгэл сумын иргэн, тэдний гэр бүлийн нийт 3 хүн уг халдвараар өвчилснийг илрүүлэн онош баталгаажуулсан. УОК, ЭМЯ, аймгийн Шуурхай хариу арга хэмжээний баг төлөвлөлтийн дагуу хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлсний дүнд уг голомтоос сүүлийн 28 өдрийн турш шинэ тохиолдол дахин бүртгэгдээгүй тул голомтыг хаагаад байна.

 

 

Эхний хоёр тохиолдол эдгэрч 12 дугаар сарын 25-нд Аймгийн нэгдсэн эмнэлгээс иргэдээ татан авч, Батцэнгэл сумын Улаанчулуу багт шууд гэрт нь хүргэсэн. Гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлах ажил үргэлжилж байна.

 

 

Архангай аймгийнЭрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа:"Богино хугацаанд голомтыг цомхотгоход бидэнд эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийж, тодотгосон сайн төлөвлөгөө, тохиолдлын удирдлагын тогтолцооны багаа бүрдүүлж чадавхжуулсан. Үүний дүнд салбар хоорондын хамтын ажиллагаа нягтарсан нь шуурхай үр дүнтэй ажиллах үндэс болсон. Энэ зөөвөрлөгдсөн халдварын тохиолдлууд зөвхөн нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэн хязгаарлагдсан нь бүх нийтийн бэлэн байдлын дэглэмд шилжиж, АОК болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, зааварчилгааны дагуу аймгийн иргэд маань гарын эрүүл ахуйг сахиж, амны хаалтаа зүүж байсан, батлагдсан тохиолдлууд нь ихэвчлэн гадаа, задгай агаарын идэвхтэй урсгал бүхий талбайд ойрын хавьтал болсон /идэш бэлтгэх гадаа талбайд, малын бэлчээрт, гудамжинд гэх мэт/ зэрэг онцлогууд байсан.

Цар тахлын голомтын цар хүрээг тогтоож, өвлийн дүн хүйтэнд, хөдөө хот айлаас хот айлын хооронд явж хариу арга хэмжээ авч, голомтот сумын бүх иргэнийг идэвхтэй илрүүлэгт шуурхай, дэглэм барьж цэгцтэй хамруулахад эмнэлгийн ажилтан бидэнд бүх түвшний хамтын ажиллагаа, дэмжлэг, зөвлөмж маш том хүч урам болсон юм.

Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан "Ковид-19" халдварын голомтын хариу арга хэмжээг шуурхай авч цомхотгоход: бодлогын болоод нөөц, санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн Эрүүл мэндийн сайд түүний баг хамт олон, хамтарч ажилласан Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн хамт олон, голомтод томилогдон бидэнтэй мөр зэрэгцэн хамтарч ажилласан ЗӨСҮТ-ийн явуулын авто лабораторийн баг, ХӨСҮТ-ийн тархвар судлаач Алтмаа, Архангай аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны үндсэн 4 баг, 9 бүлгийн нийт бие бүрэлдэхүүн, аймгийн ИТХ, ЗДТГ-ын хамт олондоо гүн талархал илэрхийлье” хэмээв.

Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын ПАМП 3 болон тарианы ПАМП 8 зэрэг тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.

2020оны12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас ирсэн нийт 1105иргэн 14 хоноггэрийн ажиглалтад хянагдаж байна.

Аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 28–ныөдөр түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 136хүнхамрагдсан бөгөөд хариу бүгд сөрөг гарсан. Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг сумын эрүүл мэндийн төв, сумын шуурхай штаб, багийн дарга нар хяналт тавьж байгаа. Мөн давхар хяналтын багийг томилон ажиллуулж байна.

Сорьц болонPCR шинжилгээ

хүснэгтэн мэдээ /өссөн дүнгээр/

Хүснэгт-1

д/д

Он, сар, өдөр

Авсан сорьцын

тоо

Шинжилгээнд хамруулсан

Эерэг

Сөрөг

1

2020.11.29

333

333

-

333

2

2020.11.30

211

211

1

210

3

2020.12.01

137

137

-

137

4

2020.12.02

280

280

-

280

5

2020.12.03

901

901

-

901

6

2020.12.04

779

779

-

779

5

2020.12.05

619

619

-

619

6

2020.12.06

227

227

-

227

7

2020.12.07

76

76

-

76

8

2020.12.08

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

9

2020.12.09

3

3

-

3

10

2020.12.10

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

11

2020.12.11

418

418

-

418

12

2020.12.12

277

277

-

277

13

2020.12.13

102

102

-

102

14

2020.12.15

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

15

2020.12.16

16

2020.12.17

17

2020.12.18

39

39

-

39

18

2020.12.19

4

4

-

4

19

2020.12.20

24

24

-

24

20

2020.12.21

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

21

2020.12.22

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

21

2020.12.23

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

22

2020.12.24

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

23

2020.12.25

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй.

 

24

2020.12.26

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

25

2020.12.27

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

26

2020.12.28

Аймгийн хэмжээндPCRшинжилгээ хийгээгүй

 

Нийт

4430

4430

1

4429


Архангай аймгийн байнгын пост болон хөдөлгөөнт

эргүүлдажиллаж байгаа хүч хэрэгслийн судалгаа

Хүснэгт-2

д/д

Сумын нэрс

Байнгын
пост

Хүний тоо

Хөдөлгөөнт
пост

Хүний тоо
өдрөөр

Нийт
техник хэрэгсэл

1

Эрдэнэбулган

1

8

-

-

3

2

Батцэнгэл

3

6

1

2

1

3

Жаргалант

1

3

-

-

2

4

Ихтамир

1

3

-

-

1

5

Өлзийт

2

12

0

3

10

6

Тариат

3

6

-

-

2

7

Төвшрүүлэх

-

-

1

2

-

8

Хайрхан

1

2

1

2

1

9

Хашаат

1

15

2

4

2

10

Цахир

-

-

2

4

1

11

Цэнхэр

1

6

1

3

3

12

Эрдэнэмандал

2

4

1

2

2

13

Булган

1

6

2

2

2

14

Цэцэрлэг

1

10

2

6

4

15

Чулуут

1

5

1

5

2

16

Өндөр-Улаан

1

1

2

8

2

Нийт

20

87

16

43

38

Монгол Улсын Засгийн газрын 2020.11.11-ний өдрийн 178 дугаар, Засгийн газрын 181, 194, 209 дүгээр тогтоол, УОК-ын даргын 2020.11.11-ний өдрийн 20 дугаар тушаал,33, 34, 35, 36, 37, 38 дугаар хурлын тэмдэглэлийг хэрэгжүүлэн ажиллаж банйа. Мөн аймгийн Онцгой комисс 2020 оны 11 дүгээр сарын 11 өдрөөс хойш 6 удаа хуралдаж, хурлын шийдвэрээр аймгийн Засаг даргын 2020.11.12-ны А/840, А/841 А/842, А/843, А/848, А/866, А/867, А/879, А/880, А/886 дугаар захирамж,Засгийн газрын 2020.12.09-ний өдрийн 209 тоот тогтоол,Монгол Улсын Шадар сайдын 2020.12.14-ний өдрийн 156 дугаар тушаал, Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тус тус эрх зүйн баримт бичгүүдийг гарган, хэрэгжүүлэн ажиллаж байгааг аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.


0 сэтгэгдэл