|

Өнөөдрөөс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна

Өнөөдрөөс Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна

 


Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт тогтоогоод байсан бүх нийтийн бэлэн байдлын зэргийг өнөөдөр 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж байна.
Ингэснээр 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 133 мянга гаруй ажилтан, албан хаагч ажлаа явуулах боломж бүрдэх юм. Гэхдээ ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-22.00 цагт ажиллана. Мөн шар айраг, дарс худалдах, автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байгаа юм. 
Өнөөдрөөс дараах салбарууд хэвийн ажиллаж эхэлнэ. 
-        Эрчим хүч
-       Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлт
-       Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
-       Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт
-       Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
-       Банк, санхүү, хөрөнгийн бирж
-       Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
-       Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага
-       Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт
-       Гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл
-       Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэр
-       Сав, баглаа боодол, хэвлэх үйлдвэр
-       Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэр
-       Бараа материалын цахим худалдаа, хүргэлт
-       УИХ, ИТХ, төрийн захиргааны байгууллага /тооны хязгаартай/
-       Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага
-       Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
-        Оршуулга
-       Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
-       Барилгын материалын худалдаа
-       Модны зах
-       Автотехникийн зах /тусгай нөхцөл шаардана/
-       Ресторан
-       Кафе /тусгай нөхцөл шаардана/
-       Цайны газар /нийтийн үйлчилгээтэй болон байгууллагын/
-       Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
-       Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
-       Хувцас, гутал, гэр ахуйн тавилга, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл, алт, мөнгө, үнэт эдлэл, цүнх, нүдний шил, цоож, түлхүүр, цагны захиалга, засвар
-       Хими цэвэрлэгээ, угаалга
-       Гэрэл зураг
-       Айл нүүлгэх үйлчилгээ
-       Эд бараа түрээслэх үйлчилгээ
-       Нийтийн бие засах газар
-       Барьцаалан зээлдүүлэх газар
-       Авто засвар /агрегат, кузов/
-       Дугуй засвар
-       Автомашины угаалга, доторлогоо
-       Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон будаг, аккумулятор, гоёл чимэглэл, дугуй зэрэг материалын худалдаа
-       Авто зогсоол
-       Нийтийн байрны үйлчилгээ
-       Барилга засвар
-       Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана/
Тусгай нөхцөл гэдэг нь тухайн газар халдвар хамгааллын дэглэм баримтлах, ариутгал, халдваргүйжүүлэлт байнга хийх, хүн хоорондын зай бариулах зэрэг юм байна. Олон нийтийг хамарсан үзвэр, соёл, урлагийн үйлчилгээ, үсчин, амралтын газар, зочид буудал, массаж, баар, караоке, цэнгээний газар, фитнесс, саун, барааны зах зэргийг нөхцөл байдлыг харгалзан үе шаттай нээнэ. Нийт 52 төрлийн үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрснөөр 21 мянга орчим аж ахуйн нэгж, 282 мянга орчим ажилтан, албан хаагч хэвийн ажиллах судалгаа гарчээ.
Цаашид үе шаттай нээх газар /эхний шатанд/:
-       Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс бараа
-       Сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт /10 хүртэл хүнтэй/
-       Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
-       Үсчин
-       Амралт, жуулчны бааз
-       Зочид буудал
-       Дэн буудал
-       Түргэн үйлчилгээний цэг
-       Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг

0 сэтгэгдэл