|

Италид ногоон арьстай гөлөг төржээ

 

Италид ногоон арьстай гөлөг төржээ

 

Италийн фермер Кристиан Маллочийн нохойноос ногоон арьстай гөлөг төржээ.

ВВС агентлагийн мэдээлснээр, ангаахай самрын өнгийг санагдуулам үстэй гөлөгөнд Писташио нэр хайрлажээ.

Газрын дундад тэнгисийн Сардиниа арал дахь фермийн аж ахуйд төрсөн өхөөрдөм гөлөг эхээс тавуулаа төрсөн бөгөөд бусад нь ээжийгээ дуурайсан цагаан өнгөтэй гэнэ.

Ногоон өнгөтэй гөлөг төрөх нь туйлын ховор үзэгдэл. Гөлөг эхийн хэвлийд байхдаа виливердин хэмээх цөсний ногоон пигментийг авсан гэж эрдэмтэд үзэж байна. Харамсалтай нь Писташиогийн энэхүү өвөрмөц өнгө бүдгэрч эхэлжээ. Маллочи гөлөгнүүдийг хүмүүст үрчлүүлэхээр болсон бөгөөд зөвхөн онцгой гөлөгөө авч үлдэхээр болжээ. Писташио том болоод эзнийхээ хонийг хариулах том үүрэг хүлээх юм. Ногоон өнгө бол найдвар, аз авчирдаг өнгө гэж эзэн нь бэлгэшээж байна.

 
Zindaa.mn
 

0 сэтгэгдэл