"Энэ бол сүүлийн цар тахал биш. Халдварын тархалт, цар тахал нь хорвоогийн жам гэдгийг түүх батлан харуулж байна. Дараагийн цар тахал дэгдэх үед дэлхий дахин илүү их бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэж Т.Гебрейесус Женев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мөн ДЭМБ-ын тэргүүн коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдийг сайн авч хэрэгжүүлсэн орнуудыг сайшаасан бөгөөд үүнд Монгол, Итали, Маврики, Уругвай зэрэг орон багтсан байна.
"Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг маш эртнээс авч хэрэгжүүлж, нэгдүгээр сард Улсын онцгой комисс байгуулсан. Үүний үр дүнд БНХАУ-тай хил залгаа оршдог хэдий ч халдварын тохиолдол гуравдугаар сар хүртэл илрээгүйн зэрэгцээ өнөөдрийг хүртэл халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж Т.Гебрейесус мэдэгджээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл