|

Энэ өдрийн зурхай /2017.03.24/

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 26. Сугар гараг. Есөн улаан мэнгэтэй, Тооно одтой, цагаан нохой өдөр.

Барилдлага: Идэр    
Шүтэн барилдлага: Нэр өнгө      
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

 

 Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Дотны хүнтэйгээ учраа ойлголцож сайхан амарч цэнгэхэд тохиромжтой өдөр. Шинэ сонирхолтой холбоо бүү үүсгэ. Ийм нөхөрсөг харьцаа сексийн харьцаанд хүргэж болзошгүй. Ингэснээр ашигтай байж болох байсан харилцаагаар тийш чиглүүлж удалгүй бүрмөсөн хөндийрөх болно.


ҮХЭР (4/20-5/20)

Онцын хүч шаардлагагүйгээр бүхнийг амжилттай хийнэ. Санхүүгийн байдлаар айх зүйлгүй. Мэргэжлийн болон хувийн харьцаандаа санаачлага гаргахдаа бүү ай. Хэдий чинээ идэвхтэй шургуу ажиллана төдий чинээ амжилтад хүрнэ. Та нарын хамтдаа туулж өнгөрүүлсэн ер бусын адал явдал хайрыг тань дахин шинээр өдөөнө. Таны ханьд оюун санааны болон материаллаг дэмжлэг хэрэгтэй байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Энэ өдөр та хий хоосон зүйлд автагдаж дүрсхийсэн ууртай, түргэн цочмог, бусдыг золиосонд гаргасан ч буцахгүй байдалтай болж болзошгүй. Өөрийн хий хоосон бодлын боол болох хэрэггүй. Ямар нэг золиос гарахаас болгоомжил. Эдгээр нь шал дэмий зүйл гэдэг нь удахгүй тодорхой болно гэдгийг танд зөвлөж байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр эрч хүчтэй өдөр. Та хүчээ гамнах хэрэггүй. Ажил хэргийг чинь найз нөхөд чинь үнэлнэ. Хайр дурлалын амьдралд гэнэтийн эргэлт гарна. Болзоонд явахдаа тулаанд орох гэж буй жанжин мэт тактик, мэхээ боловсруул.


АРСЛАН (7/23-8/22)   

Гүтгэлгээс хол бай. Өнөөдөр мэргэжлийн ур чадвараа харуулахын тулд биеэ бүрэн дайчлах хэрэгтэй болно. Гэвч гэр бүлийн асуудлууд албаны ажил хэргээс хөндийрүүлэх магадлалтай байна. Гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх талаар гэр орныхонтойгоо зөвлөлдөхийг зөвлөж байна. Энэ нь хожим хойно тус болно.


ОХИН (8/23-9/22)

Таны санаанууд бодит дүр төрхөө олно. Дотны хамаатнууд эсвэл сайн танилууд чинь таны ажилд тусална. Эртнээс төлөвлөсөн төслүүдээ хэрэгжүүлж эхэл. Гарах саад бэрхшээл таны хувьд юу ч биш, аливаа харилцаанд таагүй нөлөөтэй байна. Заль мэхнээс болгоомжилж, бодлоготой байхгүй бол хайртаасаа салах болон золгүй явдалд хүрч болзошгүй. Өнөөдөр учрах шинэ танилын холбоо найдваргүй болохыг анхаар. Хайртдаа халамжтай, хүлээцтэй байснаар өөрийгөө аврах боломжтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Холбоо өргөжүүлэх харилцаанд анхаар. Энэ өдрийн эрч хүч нэмэхийн тулд курст биеэ хамааруул. Сэтгэлийн хөдөлгөөн хэрээс хэтэрч болзошгүй. Та тайван байдалд байж байж л аливаа чухал асуудлын шийдвэр гаргах болно шүү дээ. Эх оронч үзэл санаа нь хүнтэй харьцаанд өөрчлөлт гарна. Муу санаа яван хатна гэгчээр өөртөө ашигтай талд ажилла. Олон хүн түншээ ятгаж аливаа зоригтой шинэ эхлэлд тусламж үзүүлэхийг зөвшөөрүүлнэ. Мөнгөө дэмий бүү үр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Итгэл найдвар бүтэлгүйтэх муу ёрын өдөр. Амьдралд алдаж, урам хугарах явдал гарч болохыг ч үгүйсгэхгүй. Өөртөө шүүмжлэлтэй, дотнынхондоо шударга хандаарай. Толгой өвдөж, сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд болгоомжтой бай, хожим нь амаа барих аз туршсан алхам хийх хэрэггүй.


НУМ (11/22-12/21)

Эрч хүч маш өндөр байгаа тул амьдралаа өөрчилж, хувиргахад түүнийг ашигла. Олны анхаарлыг өөртөө хандуулж эсвэл ямар нэгэн төслөө тэдэнд танилцуулахад сайн. Сэтгэл татам уулзалт, гэнэтийн эргэлт хийсэн уулзалтуудын нь ихэнх таны хувийн амьдралд ноцтой асуудал үүсгэнэ. Зарим нэг хүмүүс амьдралаа холбох хүнтэйгээ учрах бололтой.


МАТАР (12/22-1/19)

Аз завшаан өнөөдөр таныг орхиж одсон бололтой. Тийм болохоор чухал шийдвэр гаргах шаардлага байсан ч түр азнасан нь дээр. Ажил хэрэгч хүмүүс өнөөдөр гэр бүлийнхээ асуудлыг чухалчлахад хүндрэлтэй байх болно. Ажил ихтэй байх учир гэр орны ажил хийж, хүүхдүүдээ хүмүүжүүлэх зав гарахгүй нь. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байж, ажил хэрэг, хувийн харьцаагаа зохицуулж сурах хэрэгтэй.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр залуу хүмүүс нь шударга бус явдалтай тулгарах ба өөрт тохиолдсон таагүй явдлаа бусадтай хуваалцахыг хүсэхгүй бололтой. Чиний асуудал чинийх л байх цаг үе тул энэ нь тийм ч буруу биш. Харин эцэг эх хумхууд амьдралын хамгийн хэцүү цагт зарим асуудлыг гаднаа үлдээчихгүйн тулд өөрийн хүү эсвэл охинтойгоо итгэлцлийн харьцаа тогтоохыг бүхий л хүчээрээ чармай.


ЗАГАС (2/19-3/20)

Материаллаг байдал сайн байна. Тэдний амьдралд мөнгө их үүрэг гүйцэтгэнэ. Зээл тавьж эсвэл үнэтэй бэлэг авч, бусдаас хараат болохоос болгоомжил. Хамгийн амар амгалан байх хэрэгтэй. Эцсийн шийдвэрийг яаран гаргах хэрэггүй. Танд тэр тухай сайтар тунгаан бодох цаг ирнэ.

0 сэтгэгдэл