|

Энэ өдрийн зурхай /2017.02.25/

Энэ өдрийн зурхай /2017.02.25/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 29. Санчир гараг. Тооно одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

Барилдлага: Идэр    
Шүтэн барилдлага: Сансар       
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 39 минутад мандан, 18 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Та хайртай хүн, эсвэл ойр дотны хэн нэгэн таны итгэлийг дааж чадахгүй бололтой. Үүнд хэт гударч архи дарс уухаас зайлсхий. Үдэш орой гэр орны ажил шийдэмгий үйлдэл хийхийг шаардана. Жолоо барих, автомашинаар зорчихдоо болгоомжтой бай. Та хүүхэдтэй бол тэднийхээ эрүүл мэндийг хамгаал.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр олон үхэрийнхэнд гэр орноо тохижуулах их ажил өрнөж магадгүй. Жолоо барих, гэрээ, худалдаа хийхдээ анхааралтай бай. Гадуур явахдаа анхааралтай бай. Хулгайн халдлагад өртөж магадгүй. Дуусаагүй наймаан дээр нямбай ханд. Бүх зүйл таны гарт байгаа гэдийг сана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хүүхдүүдтэйгээ харьцахад таатай өдөр. Та тэднийг эрхлүүлэх хандлагатай. Гэхдээ зөв эрхлүүл. Хүүхдүүдээ хэт эрхлүүлж болохгүй. Тэдний сурлага, зан чанарын төлөвшлийг гярхай ажигла. Хүмүүжлийг дан ганц сургуульд даатгаж болохгүйг та ойлгоно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хүүхдүүд, ах дүүстэйгээ харилцан ярилцах нь сэтгэл зүйд тань сайнаар нөлөөлнө. Хүүхдүүдтэйгээ ширүүн харьцахаас зайлсхий. Хүүхэддээ эсвэл дотны хайртай хүндээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярьснаар өөрийн сэтгэл санааны асуудлууд айдас түгшүүрийн үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно.


АРСЛАН (7/23-8/22)   

Аялал зугаалга, шинэ танилыг авч ирнэ. Ихэнх цагаа орон гэрээ засч янзлахад зориулна. Гэр орноо тохижуулахдаа уран бүтээлч чадвараа ашигла. Уран бүтээл туурвих, өөрийгөө илэрхийлэхэд өргөн боломж гарна. Ажлын боол бололгүй, аливаа юманд хэмжээ хязгаартай ханд.


ОХИН (8/23-9/22)

Хайртай хосуудын харьцаанд бүрэн ойлголцол бий болно. Гэр бүлийн харьцаагаа шийдвэрлэх боломжийг бүү алд. Энэ өдөр биөийн хүчний ажил хийх, урт хугацаагаар салхинд гарч, зугаалахад таатай байна. Ажил хэргийн уулзалтууддаа оройн цагаар бэлд. Удахгүй таныг гэнэтийн мэдээ цочроох болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Болгоомжтой байх өдөр. Муу санаа, хоосон бодол шүглэсэн өдөр. Муу мэдээ сонссоноос болж зүрхний ачаалал тань хязгаартаа тулна. Өөрийгөө бэлтгэж, гол нь эрүүл мэндээ хамгаал. Гэрийнхэн тань бүхий л талаас дэмжсэнээр та таагүй байдлыг тайван өнгөрөөж чадна. Муу зүйлд ч сайн тал байдгийг олж харахыг хичээ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сарын сүүлчээр хуурайшлын үед арьсандаа анхаарлаа хандуул. Гоо сайхнаар үйлчлүүлэхдээ ариун цэврийн дэглэмийг хатуу мөрд. Хайр сэтгэлийн асуудал бүтэмжтэй байна. Хайртай хүний чинь биеэ авч явах байдал таны сэтгэлд бүрэн нийцнэ. Найз нөхдийн тань амьдралд өөрчлалт тохиолдоно. Энэ нь танд таатай нөлөөлөхгүй.


НУМ (11/22-12/21)

Энэ амралтын өдрүүдэд та гэр ахуйгаа шинэчлэн, өөрчлөх хүсэл төрж магадгүй байна. Гэр ахуйн асуудлуудаа шийдвэрлэх, засвар хийх, тохижуулахад тохиромжтой цаг үе юм. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр, хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань туслана.


МАТАР (12/22-1/19)

Ааш зан тогтворгүй өдөр. Олон матарынхан учраа олохоо байж үйл ажиллагаандаа чиг баримжаагаа алдаж мэднэ. Өнөөдөр гэр бүлийн хүнд асуудлуудыг шийдвэрлэх, үнэтэй эд зүйл худалдан аван гэсний хэрэггүй. Хэт ядрахгүй байж, эртхэн унтаж амрахыг хичээ. Хүйтэн, гашуун ундааны зүйлийг болгоомжтой хэрэглэ.


ХУМХ (1/20-2/18)

Танилууд, харилцаа холбоогоор дүүрэн өдөр. Бясалгал хийх, хийдэд очиход сайн өдөр. Зөн билгийн мэдрэмж хурц байна. Ээлжийн амралтаа авах, гадаадад амралтаар явах талаар бод. Дотно хүмүүстэйгээ бүх асуудлуудаа сайтар тунгаан ярилц. Энэ нь таны хувийн амьдралд гэр бүл, хосуудад туйлын таатайгаар нөлөөлөх болно.


ЗАГАС (2/19-3/20)

Хайр дурлал сорилттой учрах өдөр. Энэ нь таны сэтгэл санаанд их нөлөөлнө. Та ганц бие бол хайр дурлалтай анд нөхөр чинь зуучлах болно. Сэтгэл хөдлөлөө бүү нуу. Өөрийнхөөрөө бай. Амьдралынхаа аз жаргалтай мөчүүдийг хувь заяаны бэлэг гэж бод. Сайхан саналаас бүү татгалз.


3 сэтгэгдэл