Америкийн Kelley Blue Book судалгааны агентлаг 5 жилийн дараа ч эргүүлэн зарахад үнэ цэнээ алддаггүй 10 машины жагсаалтыг гаргажээ. Монголд, унаж буй автомашинаа 3-5 жил болоод эргүүлэн худалдаж, солих нь зөв гэсэн ойлголт байдаг. Манай цаг уур, замын нөхцлөөсөө шалтгаалаад энэ нь буруу биш бөгөөд анх худалдан авсан үнийхээ хэдэн хувийг барих вэ гэдэг л гол асуудал болдог. Тэгвэл дараах автомашинуудыг буцаан зарахад үнийхээ 50-аас дээш хувийг олдог байна.
1. Toyota FJ Cruiser
Toyota брэнд нь хамгийн өндөр дахин борлуулалттай автомашин гэгддэг бөгөөд 1-рт нь FJ Cruiser бичигддэг. Түүний давуу тал нь гаднах өнгө төрхөөс гадна шороон замын туулах чадвар нь юм. FJ Cruizer-г эргүүлэн худалдаалахад 3 жилийн дараа 81 хувь, 5 жилийн дараа 70 хувь үнээ олдог.
2. Toyota Tacoma
Toyota Tacoma-г эргүүлэн худалдахад 3 жилийн дараа 74 хувь, 5 жилийн дараа 62 хувь үнээ эргүүлэн олдог байна. Tacoma дунд оврын ачааны зориулалтаар ихэвчлэн ашиглагддаг бөгөөд худалдан авагч нар шатахуун зарцуулалтад нь санаа зоволтгүйгээр, үнэ цэнээ алддаггүй давуу талыг нь сонгодог гэжээ.
3. Jeep Wrangler
Wrangler нь шороон замын туулах чадвараараа ялгардаг. Энэхүү автомашиныг үйлдвэрлэгчид ойрын үед илүү тансаг хэрэглээнд зориулах болсон тул олдоц нь ховордоод байгаа юм. Дахин борлуултад гаргахад үнээ алддаггүй жагсаалтад 2 жил дараалан 3-рт бичигдсэн байна. Дахин худалдахад 3 жилийн дараа 70.3 хувь, 5 жилийн дараа 59 хувь үнээ барьдаг гэсэн судалгаа байна.
4. Toyota 4Runner
Уг жагсаалтад 4 жил дараалан байраа хадгалсаар ирсэн автомашин бол Toyota 4Runner. Toyota 4Runner-г худалдан авагч нар нь түүнд найдвартай гэсэн үнэлгээг ямагт өгдөг. Дахин борлуулалтын үнэ нь 3 жилийн дараа 66.6 хувь, 5 жилийн дараа 56.2 хувь байдаг.
5. Chevrolet Corvette
Хэдэн жилийн өмнө Chevrolet corvette-ийн шинэ загварыг үйлдвэрлэхдээ хэрэглэсэн нэгэн төрлийн утас нь түүнийг дээд зэрэглэлд аваачсан нь хүссэн нь хоорондоо наймаалцахад төвөгтэй болгосон юм. Гэвч Corvette-ийн үнэнч хэрэглэгчдэд энэ нь асуудал болоогүй бөгөөд цаашид ч энэ жагсаалтад байр сууриа хадгалах магадлалтай гэгдэж байна. Эргүүлэн худалдаалахад 3 жилийн дараа үндсэн үнийхээ 67.5, 5 жилийн дараа 53.5 хувийг эргүүлэн олдог.
6. Toyota Tundra
Tundra нь Toyota-гийн бусад загваруудаас бага зэрэг онцлогтой. Дахин борлуулалтын үнэ нь 3 жилийн дараа 63.7 хувь, 5 жилийн дараа 52.3 хувь болдог нь бусдаас бууралттай гэсэн үг. Харин өндөр үнээр дахин зарагддаг автомашины жагсаалтад ороход худалдан авагчдынх нь сэтгэл ханамжийн байдал нөлөөлдөг. Tundra-гийн зарим тоноглолууд түүнийг өрсөлдөгчдөөс нь онцгой болгодог.
7. Chevrolet Camaro
Chevrolet Camaro нь америкчуудын анхаарлыг маш ихээр татаж байгаа төдийгүй бусад орны худалдан авагчдын анхааралд сүүлийн жилүүдэд өртөөд байгаа автомашин юм. Загвараасаа шалтгаалан үнэ нь янз бүр мөн 323-580 морины хүчин чадалтай. Дахин борлуулалтын үнэ нь 3 сарын дараа 63.7 хувь, 5 жилийн дараа 52 хувь болдог. Camaro-гийн энэ үзүүлэлт цаашид өсөх магадлалтай гэгдэж байна.
8. Honda CR-V
Honda нь брэнд нь энгийн болон найдвартай гэсэн тодотголтой. Honda CR-V нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй, шатахуун бага зарцуулдаг бусад машинтай харьцуулвал арчилгаа багатайгаараа давуу талтай юм. Дахин худалдахад 3 жилийн дараа 63 хувь, 5 жилийн дараа 50.7 хувь үнээ олдог.
9. Chevrolet Silverado 1500
Дахин худалдан авах үнэ нь 3 жилийн дараа 50 хувь, 5 жилийн дараа 50.6 хувь болдог. Сүүлийн 8 жилийн хугацаанд Chevrolet Silverado загвараа маш ихээр шинэчлээд байгаа юм. Энэ нь хэрэглэгчдэд нь автомашинаа ойр ойрхон солих шаардлагыг учруулж дахин худалдан авалтын эргэлтэд нөлөөлж байж магадгүй гэсэн байна.
10. Dodge Challenger
Dodge Challenger-ийн дахин борлуулалт нь 3 жилдээ 60.8 хувь, 5 жил хэрэглэсний дараа 50.5 хувь болдог байна. Загварлаг энэ автомашины 10-т ордог шалтгаан нь худалдан авагчид нь түүний хүчин чадалд нь сэтгэл ханамжгүй байдагт оршдог байна. Харин хэрэглэгчдийн анхаарлын төвд байдгийн шалтгаан нь боломжийн үнэтэйд нь байдаг ажээ.
Эх сурвалж: Эрдэнэ Эрдэнэс
0 сэтгэгдэл