|

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн

 

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн төрийн нууцад хамаарах зарим мэдээллийг ил болоод байгаа ч, эргэлзээ олон нийт төдийгүй мэргэжлийн хуульчдын дунд ч байсан хэвээр байна. Нийслэлийн прокурорын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн  хэлэхдээ  "маш олон нотлох баримтад тулгуурлан 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс өнөөдөр яллагдаад байгаа Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Арван найман жилийн өмнөөс цуглуулсан нотлох баримт, мөрдөн байцаалтын үр дүн өнөөдрийн цаг хугацаатай давхцаж байгаа ийм л байдал юм” гэсэн.Түүнчлэн Ц.Амгаланбаатар , Б.Содномдаржаа нар хэргээ хүлээж байгаа талаарх дүрс бичлэгийг хүргэсэн. Тэгвэл Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөр medee.mn сайтад тодруулга өгөхдөө "Хэргийн баримтуудаас олон нийтэд хэсэгчлэн үзүүлсэнд яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс зарим талаараа шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэвч хэрэг дараагийн шатны шүүхэд шилжих хүртэл үүнд дэлгэрэнгүй тайлбар өгч чадахгүй нь. Гэхдээ нэг зүйл хэлэхэд, эдгээр ил болгосон баримт бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн голлох баримт биш юм. Энэ бичлэг, баримтуудын ард үргэлжлүүлээд ярьсан өөр зөндөө зүйл байгаа.” гэсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

1 сэтгэгдэл