|

ШИНЭ нам өрх бүрийг тэрбумтан болгох үлгэрийн гэмээр хуулийн төсөл боловсруулжээ

ШИНЭ нам өрх бүрийг тэрбумтан болгох үлгэрийн гэмээр хуулийн төсөл боловсруулжээ

 


УИХ-ын сонгууль дөхөж нам, эвслүүд юу дуртайгаа сонгогчдод амладаг боллоо. Тухайлбал, Батзандан, Болд зэрэг тэргүүний поп улстөрчдийн удирдаж буй Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намынхан мэдээлэл хийхдээ "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ордыг 100 хувь ард иргэдэд өмчлүүлэх хуулийн төслийг санаачилан өргөн барьж байгаа танилцууллаа. Энэ төслөөр нь бол айл өрх бүр тэрбумтан болох гэнэ. 

Үнэхээр айл өрх бүрийг тэрбумтан болгох боломж байсан бол төрийн эрхийг ээлжлэн барьж ирсэн хоёр нам Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг хүлээхгүйгээр хийчихэлгүй яахав. Хийдэггүй юм аа гэхэд аль хэдийнэ амлачихсан байгаа. Гэвч үнэхээр боломжгүй учраас амлахгүйгээр өнөөдрийг хүрсэн хэрэг. Гэхдээ энэ хоёр нам амлаж болох бүхнийг алмачихсан учраас Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намд олны нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэх үлгэрийн гэмээр ийм зүйл амлахаас өөр сонголт байгаагүй бололтой.


0 сэтгэгдэл