|

Мотоцикл жолоодож явсан 12 настай хүүхэд амиа алджээ

Мотоцикл жолоодож явсан 12 настай хүүхэд амиа алджээ

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.05.16,17-ны өдрүүдэд нийт 408 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 282-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

 

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 15 хүн гэмтсэн, үүнээс 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүүхдийн амь насыг хохирсон байна.

 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4

 

  • Мөргөлдөх хэлбэрээр-3

 

  • Онхолдох хэлбэрээр-2

 

  • Унадаг дугуй, мотоциклтой мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2020.05.17-ны өдрийн 11 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Чулуут сум Зуун мод багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Sunny маркийн мотоцикл онхолдож,  жолооч 12 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон хэргийг шалгаж байна.

           

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 4 зөрчил бүртгэгдсэн байна.

 

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 10,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 4,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 66,7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. 

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа "ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.


0 сэтгэгдэл