|

АНУ-д халдвар авсан хүний тоо 1 сая давлаа

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо өнөөдрийн байдлаар 3,059,081-д хүрээд байна. Нас барагсдын тоо 211,202 болсон бол эдгэрсэн хүний тоо 919,746 байна.

Коронавирусийн халдвар хамгийн их тархаад буй АНУ-ын хувьд өчигдөр 22 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо 1,008,043 болжээ. Харин нас барагсдын хувьд 1,368-аар нэмэгдэж 56,781 болсон байна. Тус улсад эдгэрсэн хүний тоо 138,739, эмчлүүлж байгаа 813,620.

Испани, Итали, Франц,Герман зэрэг улсуудад байдал харьцангуй намжих төлөвтэй байгаа ч, ОХУ, Турк, Их Британи улсуудад нөхцөл байдал муу байна.

Бразил, Энэтхэг, Перу, Эквадор, Сингапур, Саудын Араб, Катар, Мексик Бангладеш, Афганистан улсуудад халдвар их байна.

http://qwe.mn/



0 сэтгэгдэл