|

Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

 

Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол БҮРТГЭГДЛЭЭ

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад орсон хүмүүсийн шинжилгээний хариуг зарлаж байна.

Тэрээр "Истанбул-Улаанбаатарын нислэгээр ирсэн 220 хүний шинжилгээг хийж дууслаа. Үүний дотроос нэг иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрлээ. Тандалтаар цуглуулсан 25 сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 184 хүн хянагдаж байна. Мэргэжлийн байгууллагууд халдварын үнэлгээг дахин хийж Монголд COVID-19 халдвар тархах эрсдэл маш өндөр гэж дүгнэсэн. Хяналт тандалтыг нарийвчлан хийж, халдвар авсан хүний ойрын хавьтлын хүмүүсийн тандаж, ажиллаж байна." гэж мэдэгдлээ.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн 11 дэх тохиолдол бүртгэгдэж байна.


0 сэтгэгдэл