Бодоод л сууж байна. Монгол хүн "Баян” гэдгээ мэддэггүй. Тиймээс ядуу болохыг хүсээд байна. Үнэндээ ганцхан монгол хүн ч биш. Дэлхий нийтийн хүн төрөлхтний 80 орчим хувь нь "Баян” гэдгээ мэддэггүй. Би нэг УИХ-ын гишүүнээс асуусан юм. Та баян хүн үү гэж. Тэр хэсэг бодсоноо би их ядуу хүн гэж хариулсан. Яагаад гэж асуухад надад боорцог хайрч өгөх ээж байхгүй. Надад толгой шийр хуйхалж чанаж өгөх аав байхгүй. Миний багадсан хувцсыг угаагаад өмсчих дүү байхгүй. Надад май гээд идэж байсан чихрээ өгөх эгч байхгүй. Тиймээс би энэ бүхнийг өөрөө олж авахын тулд "мөнгө”-тэй болохыг хүссэн. Хэчнээн их мөнгөтэй байсан ч би баян байсан хүүхэд насаа их санадаг. Мөнгийг хэн нэгэнд гайхуулж болдоггүй. Учир нь дандаа хэл ам дагуулж байдаг. Харин ахыгаа бол хүн бүхэнд гайхуулж болно шүү дээ. Өмөөрөх ахтай байх сайхан. Нийгэм их сөрөг зүйл дагуулсан нь "Их мөнгөтэй хүнийг сайхан баян болж харагдуулдаг”. Энэ бол нийгмийн сул тал. Тэр хүн ийм л зүйл ярьсан. Хүн бүхэн мэддэг. Хэчнээн их мөнгөтэй байсан ч энэ орчлонгоос буцахад тэр бүхэн нь үлддэг гэдгийг. Тэр үлдээсэн мөнгийг нь үр хүүхэд нь үрж бараад ядуурдаг. Учир нь мөнгөтэй хүний хүүхэд аливаа асуудлыг хялбар шийддэг. Тэр хэмжээгээрээ амьдралд хөл алдах нь хялбар. Ийм болохоор л баян монгол хүн ядуурах замыг хүсдэг гэж би хэлээд байгаа юм. Ядуу хүн гэж ямар хүнийг хэлэх үү гэж асуувал бүгд л нэгэн дуугаар хөдөлмөрч биш, оюун ухаанаа алуулдаггүй хүнийг гэж хэлнэ. Тийм мөртлөө л бүгд мөнгөний араас тэмцэлдэж байна. Монгол хүний бүтээсэн зүйл бүхнийг л мөнгө дагах ёстой. Гэтэл бид мөнгийг дагаад яваад байдаг. Уг нь мөнгийг дагуулах ёстой шүү дээ. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ах "Би ээжтэйгээ байхад баян байлаа”. Энэ мөрөөрөө л бүх зүйлийг тодотгож өгсөн. Гэвч бид баян гэдгээ мэдэхгүй л явна. Түмэн хоньтой байсан ч нэг л зудад барьц алдана. Түмэн сая төгрөгтэй байсан ч нэг л эдийн засгийн шуурганд хөл алдана. Түмэн олонтойгоо явахад хаана ч аяга сүүтэй цай олоод уучихна. Бид ядуусыг төрд гаргадаг. Ядуусаар төрөө түшүүлдэг. Тиймээс л ядуус бидэнд байгаа бүхэнд атаархсандаа эх оронг минь цөлмөж, эцэг эхийн минь тэтгэврийг булааж, үр хүүхдийн минь сурч боловсрох замыг хаадаг. Магадгүй би буруу өнцөг харж буруу зүйл бичсэн ч байж болох. Тэгвэл зөв гарцыг цахим найзуудад минь хэлж өгөхийг таниас гуйя..
Ваня Нэргүй
0 сэтгэгдэл