|

Канад Улс олимпын наадамд тамирчдаа илгээхгүй гэв

Канад Улс Олимпын наадмын товыг нэг жилээр хойшлуулахгүй бол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдээд байна. 

Тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо "Хэдийгээр Олимпын наадмыг хойшлуулна гэдэг маш төвөгтэй гэдгийг ойлгож байгаа ч бидний хувьд тамирчид болон бусад хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдал илүү чухал" хэмээн өчигдөр мэдэгдэл хийхдээ хэллээ. 

Олон Улсын Олимпын Хорооны зүгээс Токиогийн Олимпын наадмыг шууд цуцлах төлөвлөгөөгүй байгаагаа илэрхийлсэн ч хойшлуулах асуудлыг ярилцаж байгаа гэдгээ мэдэгдсэн байна. Энэ асуудлыг ирэх сарын 15-наас өмнө шийдвэрлэхээр болжээ.

Еaglenews


0 сэтгэгдэл