ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний цар тахлын улмаас сургуулиудын сургалтыг баасан гаргаас эхлэн түр зогсоохоор боллоо. Уг арга хэмжээ хэр удаан үргэлжлэх талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх юм.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны мэдээлснээр, голлох үүрэг гүйцэтгэж буй ажилтнуудын хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн хамрагддагаас бусад бүх сургуулийн үйл ажиллагааг зогсоох ажээ.
Мөн Англи, Уэльст энэ хичээлийн жилийн эцсийн шалгалтыг авахгүй байхаар болсон бол Шотланд, Умард Ирланд энэ талаарх шийдвэрийг хараахан гаргаагүй байна.
Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо лхагва гарагт 33-аар нэмэгдэж, 104-т хүрсэнтэй холбогдуулан эдгээр шийдвэрийг гаргажээ. Нас барсан хүмүүсийн 32 нь Англид, нэг нь Шотландад бүртгэгджээ.
Мөн халдвар авсан хүний тоо лхагва гаргийн байдлаар 2626 хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 1950-аар өсжээ. Их Британид 56221 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 53595 хүний шинжилгээний хариу халдваргүй гарсан байна.
0 сэтгэгдэл