|

Сураггүй болсон 3 настай охиныг нохойтой нь хамт эсэн мэнд олжээ

Австралийн баруун хэсэгт үер болох үеэр Пилбара бүсэд алга болсон гурван настай охиныг нохойтой нь хамт 24 цагийн дараа эсэн мэнд олжээ.

Охин лхагва гарагт нохойгоо дагуулан гэрээсээ гарсан байна. Удалгүй аадар бороо орж, гэрийнх нь ойролцоох гуу жалга усанд автан, гол горхи үерлэсний улмаас явах гарцгүй болсон аж.
Цагдаагийн ажилтнууд даруй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Нисдэг тэрэгтэй аврах багийнхан өчигдөр охиныг гэрээсээ 3.5 км-ийн зайд шаварт хутгалдсан байхад нь олжээ. Нохой нь бүхий л цагт охины хажууд байж, түүнийг хамгаалж байсан талаар цагдаагийн газрын төлөөлөгч ярьсан байна. Тэднийг гэр бүлийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ.

0 сэтгэгдэл