|

“Ар шивэрт” бүлэг эрсдэлийн сангаа 10.2 сая төгрөг болгон арвижуулжээ

“Ар шивэрт” бүлэг эрсдэлийн сангаа 10.2 сая төгрөг болгон арвижуулжээ

Ихтамир сумын "Хүнүйн гол” бэлчээр ашиглах хэсгийн "Ар шивэрт” бүлэг бүх гишүүдийн хурлаа хийжээ. Хурлаар дээрх бүлгийн 2019 оны үйл ажиллагаа, үр дүн 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ярилцан баталжээ.

Тус бүлэг нь 2017 онд байгуулагдаж, бэлчээр хамгаалах эрсдэлийн сангаа анх малчдаас 5.7 сая төгрөг, "Ногоон алт” төслөөс 2.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, нийт 7.7 сая төгрөгөөр бүрдүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд сангаас ногоон тэжээл тариалах, мал аж ахуйн чанарыг сайжруулах зэрэг ажлыг хийж, ажил гүйцэтгэхэд гарсан зардлыг буцаан сандаа төвлөрүүлж байжээ. Мөн жирийн үед бүлгийн малчин өрхүүд сангаас тодорхой хувийн хүүтэй зээл авч, эргүүлэн төлөх байдлаар ашиглаж ирсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 4-ний байдлаар сангийн хөрөнгөө 10.2 сая болгон аривжуулсан байна.

 

Тус хуралд бүлгийн гишүүн малчдын урилгаар аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн, аймгийн бэлчээр ашиглагчдын холбоо хамтран хуралд оролцож, малчдад сургалт мэдээлэл хийж ажилласан байна.


0 сэтгэгдэл