Тэгээд PC, хямдхан буудал, бохир пабуудаар амьдарч, мөнгө олдохоор архидаад, уулаа гэвэл гэрээсээ явж айлгаал, агсан тавьж гэртээ хэвтэхээ гийгүүлжийнэ гэж санасан амьдралын зорилгогүй, нэг л их зовж, гадуурхагдаж, ядарч, хохирсондоо ядуурсан улс. Ээж аавынхаа зээлийг тэглэхээр алгаан ташаад маргааш нь худлаа үнэн бизнес ярьж гонгиноод дахиад зээлэх хүмүүс.
Хийвэл хүний хэрэгцээ гэж хязгааргүй, хийх ажил зөндөө байна. Бэлэн ажил биш юмаа гэхэд өөрсдөө санаачлаад хийж болох зөндөө санаа ч байна. Ядаж цээж зурагны явуулын үйлчилгээ ажиллуулж болж байна. Явах завгүй над мэт шиг нь 2 дахин төлөөд л авийшд. Цахилгаан хэрэгсэл ирж засчаад ирсэний хөлсөө нэмэх ухаан суу л даа. Бод бод, ямар ч утга учиргүй, зорилгогүй, олондоо үнэ цэнэгүй, хийсэн юмгүй оршин байхаас ичдэг бол, өөрийгөө жаахан үнэлэж хөгжүүлж олигтойхон амьдруул л даа. Монголд л ганц "Мөнгийг нь ахиухан өгөе чи тийм юм надаа хийгээд өг тэхүү” гэж гуйж царайчилхын.
Л.Ану-Үжин
0 сэтгэгдэл