Хотонт сумын сургуульд БСШУСЯ-ны "Боловсролын чанарын шинэчлэл”–ийн дөрөв дэх шатны хүрээнд хоёр төсөл хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, "Дотуур байранд амьдардаг бага ангийн сурагчдын сурлагын амжилтыг хичээлийн бус цагаар дэмжих” 25,0 сая төгрөгийн санхүүжилттэй "Чингис хаан - номын өргөө” төслийн хүрээнд сургуулийн номын санг тохижуулж, сурагчдыг номтой нөхөрлүүлж байна.
Мөн "Бага ангийн сурагчдын монгол хэл, математик, байгалийн ухааны суурь чадварыг хөгжүүлэх” зорилготой 15,0 сая төгрөгийн санхүүжилттэй "Гэрэлт алсын цацраг” төслөөр байгалийн булан байгуулан, сэтгэх чадвар, соробан сампин, Эх хэл- жигүүр, Эцэг эхийн нэг өдөр гэсэн дугуйлангуудыг хичээллүүлж байна. Эдгээр ажлын үр дүнд бага ангийн сурагчдын сурлагын амжилт ахих юм.
0 сэтгэгдэл