|

Цаг уурын өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

Цаг уурын өөрчлөлтийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

"ЖЭРЭС" ОУТББ-аас Архангай аймагт хэрэгжүүлж буй СЕМААТЕРР төслийн хүрээнд "Эх дэлхийгээ аваръя" гэсэн агуулга бүхий гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү үзэсгэлэнд уур амьсгалын өөрчлөлтийг агуулсан 40 гэрэл зургийг дэлгэн тавьжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа болон сургуулиудын багш, сурагчид, байгаль, цаг ууртай холбоотой байгууллагууд оролцлоо. Мөн "Эх дэлхийгээ аваръя" зургийг нийтэлсэн даавуун торыг ирсэн хүмүүст өгч, гялгар уутны хэрэглээгээ багасгахын уриалж байв.

0 сэтгэгдэл