|

Өнөөдөр "Стрессгүй өдөр” байв

Өнөөдөр "Стрессгүй өдөр” байв

Архангай аймгийн Цагдаагийн газраас "Стрессгүй өдөр” үйл ажиллагааг 11-р сарын 12-ны өдөр зохион байгуулжээ. Энэ өдөр Цагдаагийн газрын алба хаагчдыг өглөө ажилдаа ирэхэд нь эерэг сэтгэгдэл төрүүлэхээр угтан, гэнэтийн бэлэг барьснаар эхлүүлсэн байна.

Мөн "Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал, сэтгэл зүйч, доктор С.Баасанбат "Хэн ч үүнийг надад хэлээгүй” сэдвээр хоёр цагийн лекц уншиж, алба хаагчдаар сэтгэл зүйн оношилгооны тест ажиллуулжээ. Энэ нь шинэлэг бөгөөд алба хаагчдын сэтгэл зүйн боловсролд томоохон хувь нэмэр оруулсан онцлог үйл ажиллагаа болжээ.

Үүний хүрээнд Архангай аймгийн "Сувд” сэргээн засах сувилалтай хамтран алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, сэтгэл зүйн таатай, эерэг нөхцөл бүрдүүлэх, ажлын стрессийг бууруулах зорилгоор хүчилтөрөгчийн коктейлоор үйлчилсэн байна.

 

Энэхүү ажлыг Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, Цагдаагийн газрын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сэтгэл зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, ажлын стресс бухимдлаас өөрийгөө чөлөөлөх талаар мэдээлэл хүргэх, хамт олны дунд сэтгэл зүйн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

 

0 сэтгэгдэл