|

Сирийн газрын тосны ордуудад хяналтаа тогтоосоор байхаа АНУ мэдэгджээ

Сирийн газрын тосны ордуудыг хамгаалахын сацуу тэдгээрийг эзлэн авахыг оролдож буй талуудад цэргийн хүчээр хариу барина хэмээн АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер мэдэгджээ.

 

"АНУ Сирийн зүүн хойд нутагт газрын тос ордуудад хяналтаа тогтоосоор байх болно. "Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Аль-Багдад амьд байх үед эдгээр орд газар тус бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэр нь болж, ажиллагааг нь дэмжиж байсан. Эдгээр орд газарт аюул учруулахыг оролдож буй аль ч хүчинд АНУ-ын Зэвсэгт хүчин ноцтой хариу барих болно” хэмээн тэрбээр ярьжээ.   

Түүнчлэн "АНУ-ын холбоотнууд болох "Сирийн ардчилсан хүч”-ний курдын бүлэглэлүүдэд эдгээр ордыг ашиглуулах нь Америкийн цэргүүдийн гол зорилго юм” хэмээн М.Эспер мөн ярьсан байна. 

Сирийн газрын тосны орд газруудтай бүс нутгуудыг Сирийн эрх баригчид хянах ёстой хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Александр Лаврентьев мэдэгджээ. 

1 сэтгэгдэл