1-р сарын 31-нд Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэлэхдээ: Сирийн зарим сөрөг бүлэг Сочи хотод болж буй Сирийн үндэсний хэлэлцээний хуралд төлөөлөгчөө илгээж оролцуулахаас татгалзаж байгаа нь улс төрийн алдаа юм гэжээ.
Захарова хэлэхдээ: Оросын тал хурал нээгдэх хугацааг хойшлуулж, Сирийн сөрөг бүлгийг ятгаж хуралд оролцуулах гэсэн боловч бүтэлгүйтсэн. Сирийн талууд үндэсний я хэлэлцээний хурлаар өргөн хүрээнд хэлэлцээ хийж, энх тайвныг дахин тогтоох талаар чухал алхам хийсэн юм. Хуралд оролцогчид Сочигийн хэлэлцээний хуралд Сирийн нутагт энх тайвныг эртхэн сэргээж, Сирийн үндэстнүүдийн ард түмнийг энх тайвнаар зэрэгцэн амьдруулж, улс орны нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж, Сирийн иргэдийн аюулгүй байдал, эрх чөлөөг хамгаалахыг уриалж байна. Сочид болж байгаа Сирийн үндэсний хэлэлцээний хурлын үр дүн нь Сирийн асуудлаарх Женевийн болон Астанагийн энхийн хэлэлцээг улам ахиулахыг хүсэж байна гэжээ.
ХОУР
1 сэтгэгдэл