|

Хоолтын давааны зам засварын ажил бүрэн дуусчээ

Хоолтын давааны зам засварын ажил бүрэн дуусчээ

Архангай аймагт авто зам, гүүр барих 10 төсөл арга хэмжээний 9 ажилд гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулан ажлаа явуулж байна. Харин нэг ажлын гүйцэтгэгч шалгараагүй аж.

Энэ 10 дугаар сарын байдлаар авч үзэхэд, хайрган хучилттай авто зам барих 2, хатуу хучилттай авто зам барих 2, Ухаа гүвээний төмөр бетонон гүүр барих, Хоолтын давааны зам засварын төсөл арга хэмжээ бүрэн дууссан байна.

 

Харин Зуслангийн голын модон гүүр, Чулуутын хавцлын авто зам, гүүрийн засварын ажил 30 хувь, Хангай сумын төвийн 4 км, Хоргын тогоо чиглэлийн 6 км хайрган хучилттай авто зам засвар, Хархорин-Цэцэрлэг чиглэлийн Төвшрүүлэх сум хүртэлх хатуу хучилттай авто зам 85 хувьтай, Өндөр-Улааны Халзангийн давааны авто замын засварын гүйцэтгэгч гэрээ байгуулан ажлын явц 5 хувьтай байна.


1 сэтгэгдэл