|

Эрдэмтэд Африкийн арслангуудыг тоолжээ

Африкийн онгон байгаль дахь арслангийн тоо толгой 22509 болж цөөрчээ. Ийм дүгнэлтийг Их Британийн Оксфордын их сургуулийн онгон байгалийг хамгаалах судалгааны газрын эрдэмтэд хийсэн талаар  Йоханнесбургийн  "702 Talk Radio” радиостанц мэдээлсэн байна. Африкт зэрлэг арслангууд амьдрах орчныхоо 95 хувиас үгүй болсон гэж эрдэмтдийн судалгаанд дурджээ.

Судлаачдын тоолсноор, Малави улсад онгон байгальд ердөө тав, Анголд 25, Руандад 22, Нигерид 30 арслан үлдсэн байна. Хамгийн олон буюу 8176 арслан Танзанид зэрлэг байгальд байгаа бол ӨАБНУ-д 2070, Кенид 1825, Замбид 1095, Мозамбикт 1295, Зимбабвед 1709 арслан онгон байгальд үлджээ. Одоогоор арслангуудын нутаглаж байгаа газар нутгийн 40 хүртэлх хувь нь Африкийн улс орнуудын хамгаалалтад байдаг бүс нутгууд аж.

Эдгээр амьтны дөнгөж 14 хувь нь хамгаалах ямар ч дүрэм журамгүй газруудад нутагладаг байна. Африкийн арслангууд нь зөвхөн маш сайн хамгаалалттай газар нутагтай тохиолдолд онгон байгальдаа хадгалагдан үлдэнэ гэж эрдэмтэд дүгнэжээ. Гэвч үүний тулд Африк тивийн орнуудын зэрлэг амьтдыг хамгаалах байгууллагуудын төсвөөс хэтэрсэн санхүүжилт хэрэгтэй ажээ.

Д.Жаргал

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Tips for buying a copy here. People spend a lot of time searching on the Internet,replica mont blanc meisterstueck where there are many replicas of famous designer brands on sale, and we can be sure that they are of high quality and quality.replica mont blanc capless rollerball This is my first time to buy a copy pen. This pen is very surprising to me. The color is very low-key and the quality is very good. Good value for money