Сөрөг хүчин АН дотооддоо бужигнаантай байна. Өнгөрсөн сард ЕТГ-ын дарга З.Энхболдыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар очно гэсэн мессэж тархсан. Гэвч үүнийг ЕТГ-ын дарга үгүйсгэсэн билээ. Магадгүй, АН-ын дарга С.Эрдэнэ нар тохироонд хүрээгүй байсан байж болох талтай. Учир нь З.Энхболдыг ирэх долоо хоногт ЕТГ-ын даргын ажлаа албан ёсоор хүлээлгэн өгч, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох нь тодорхой болсон гэх яриа дахин түглээ.
Ирэх 2020 оны сонгуульд З.Энхболд АН-ын сонгуулийн төв штабыг ахалж орох бэлтгэлээ эртнээс базааж байгаа сурагтай. Хэрвээ З.Энхболд ажлаа хүлээлгэн өгвөл мөн ЕТГ-ын дараагийн дарга ч АН-аас томилогдох юм.
Н.Нягт
shuud.mn
2 сэтгэгдэл