|

Далай тэнгист хуванцар хог хаягдал үүсэх явдлыг 2050 он гэхэд зогсооно

"Их-20”-ийн улсын удирдагчид Осакад дээд хэмжээний уулзалт хийх үеэрээ далай, тэнгист хуванцар хог хаягдал үүсгэж буй явдлыг 2050 он гэхэд бүрэн зогсоохоор тохиролцоно хэмээн "Kyodo” агентлаг мэдээлэв. Японы энэхүү санаачилгыг "Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнд гаргах албан ёсны мэдээнд оруулах төлөвтэй байна. Нэг удаагийн хуванцар эдлэлээс гарч буй хог хаягдлыг 2030 он гэхэд 25 хувиар бууруулах бодолтой байгаагаа Япон улс өмнө нь мэдэгдсэн юм.

Япон улс нэг хүнд ногдох хуванцар хог хаягдлын хэмжээгээр энэ жагсаалтад тэргүүлэгч АНУ-ын ард ордог. Хуванцар савнаас л гэхэд тус улсад  жилд 4 тонн орчим хог хаягдал гардаг байна. Байгаль орчны мэргэжилтнүүдийн тооцоолсноор далай тэнгист жилд 4-12 сая тонн хуванцар хог хаягдал бий болдог бөгөөд энэ нь экосистемд асар их хор хөнөөл учруулж байгаа юм. 2050 он гэхэд далай тэнгист загаснаас их хуванцар хог хаягдал бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. 

Э.Аянзаяа

 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Dette eksemplar gucci tøj kvalitet er perfekt, meget behagelige at have på,billige gucci til at rejse til at bære denne kjole.billige gucci damer tilbehoer Jeg anbefalede denne hjemmeside til mine gode venner. De er meget glade for at købe sådanne billige gucci tøj.