|

БНСВУ-ын Элчин сайд Доан Тхи Хыөнг Архангай аймагт ажиллалаа

БНСВУ-ын Элчин сайд Доан Тхи Хыөнг Архангай аймагт ажиллалаа

БНСВУ-аасМонгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доан Тхи ХыөнгАрхангайаймагтэнэ сарын 3,4-ндажиллалаа.

Элчин сайд Доан Тхи Хыөнг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, ТЗУХ-ийн дарга Ш.Гомбодорж, НБХ-ийн дарга И.Амартүвшин, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нартай уулзаж,хоёр орны хамтын ажиллагаа, МАА-н салбар, боловсрол, эрүүл мэнд-эмийн ургамал, аялал жуулчлал болон бүтээгдэхүүний экспорт, импортын хамтын ажиллагааны талаар саналууд солилцсон юм.

Тэрээр Архангай аймгийг далайтай ойролцоо мужтай хамтын ажиллагаатай болох талаас нь холбож өгнө гэлээ.

БНСВУ нь Зүүн Өмнөд Азийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байжээ. Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Одоо БНСВУ нь дэлхийн 180 гаруй оронтой хамтын ажиллагаатай байна. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд орон нутгийн хамтын ажиллагааг нэлээд эрчимжүүлж, зөвхөн нэг, хоёр салбарт биш олон салбарт хөрөнгө оруулалтын ажлууд хийж ажиллах сонирхолтой байгаагаа Элчин сайд илэрхийллээ.

Мөн "БНСВУ-ын аль нэг мужтай хамтын ажиллагаатай болчихвол танай аймгаас нэг оюутныг тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сургах боломж бий. Монгол Улсаас Вьетнамд жилд 15 оюутан тэтгэлгээр суралцдаг” гэв.


4 сэтгэгдэл