|

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Архангай аймагт ажиллав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Архангай аймагт ажиллав

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Архангай аймагт ажиллалаа. ТэрээрМонголУлсын Засгийн газар,Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаасхэрэгжүүлж буй "Ажилсаг Монгол” хөтөлбөрийн нээлтэд оролцож, аймгийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.

Хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн МСҮТ-д 400 сая төгрөгийн санхүүжилт хийж, мэргэжлийн дөрвөн ангийн тоног төхөөрөмжийг сайжруулаад байна. "Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд Архангай аймгийн МСҮТ-д цаашид 2,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

2018-2019оны хичээлийн жилдАрхангай аймгийн МСҮТ нь4 салбарт 18 мэргэжлээр420 суралцагч элсүүлэн суралцуулж, суралцагч бүрт сар бүр 100 мянган төгрөгийн урамшууллыг олгож байна.2016 оноос хойштус МСҮТулсын төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, өөрийн нөөц боломжоор 12 ангийн тоногтөхөөрөмжөөшинэчилжээ.

МонголУлсын Засгийн газар,Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд онцгой анхаарч,тулгамдаж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн арга хэмжээг авч байгааюм. "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын зорилтод иргэдийг мэргэжлийн сургалтад хамруулан тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр тусгасан байдаг. Эдийн засгийн тулгуур салбаруудыг хөгжүүлэх зорилтын хүрээнд "Ажилсаг Монгол” хөтөлбөрийг дөрвөн аймагт хэрэгжүүлж эхлээд байна.УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачилгаарМонголУлсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа"Ажилсаг Монгол” хөтөлбөрийгАрхангай аймгаас эхлүүллээ.

МонголУлсынЗасгийн газар, ХөдөлмөрНийгмийнХамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бэхжүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах, багш ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын ачааллыг судалж, цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэн,нэмэгдэл урамшууллын тогтолцоог сайжруулах замаар цалин орлогыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хийж эхэлсэн талаар сайдС.Чинзориг МСҮТ-ийн багш нартайуулзахдаа дурдаад,Азийн хөгжлийн банкны төслийн хүрээндгурванангийн тоног төхөөрөмж,нэгангийн үйлдвэрлэлийн дадлагын байрыг шинээр барихаар шийдвэрлэснийг хэлж, шинэ автобус өгөхөөр боллоо.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг аймгийн ХХҮГ, ГБХЗХГ, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн байна.


4 сэтгэгдэл