|

Зэвэг, хадран загасыг үржүүлж байна

Зэвэг, хадран загасыг үржүүлж байна

/МОНЦАМЭ/.Архангай аймгийн Чулуут голын загасыг хамгаалах, үржүүлэх ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сараас, үржүүлгийн ажлыг өнгөрөгч 4 дүгээр сарын 15-наас эхэлсэн байна.

Энэ жил зэвэг, хадран загасны 350.000 түрсийг зориулалтын лабораторид 2 см- 2.5 см хэмжээтэй жарамгай болгон голд тавих зорилттой ажиллаж, эхний 86 зэвэг загаснаас түрсийг нь аван эх голд нь буцааж тавьсан байна.

 

Энэхүү ажлыг "Алтай бидний нутаг” ХХК-аас Тариат сумын удирдлагуудад тавьсан нь дэмжигдэж, Мөрөн багийн "Мөрөн хишиг”, Алтаад багийн "Алтаадын тул” зэрэг нөхөрлөлийг байгуулан, хариуцуулан ажиллуулж байна.


0 сэтгэгдэл