|

“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ

“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ

 


Өнгөрсөн бямба гарагт болсон "Шар хантаазтнуудын” 26 дахь удаагийн жагсаал цуглаанд 18.6 мянган хүн цугларчээ. Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр, Парис хотод болсон жагсаал цуглаанд 1.2 мянган хүн оролцжээ.  

Өнгөрсөн долоо хоногт 19 мянга орчим хүн гудамжинд гарсан нь сүүлийн 6 сарын хугацаанд хамгийн бага хүн оролцсон жагсаал болжээ. Харин "Шар хантаазтнууд” мэдэгдэхдээ өнгөрсөн долоо хоногт болсон жагсаал цуглаанд 40 мянга гаруй хүн оролцсон байна.

Бямба гарагт болсон жагсаал цуглаан ерөнхийдөө тайван болжээ. Харин Лион хотод болсон жагсаалд цагдаа нар багахан хэмжээний эсэргүүцэлтэй тулгарсан байна. 


0 сэтгэгдэл