БИД ЧИНЬ 100 БОЛСОН ШҮҮ.
2017 оны 3 сарын 13
Day 4
(We became almost 100 of us. 85 signatures collected from Mongolians in London + 11 of us protested outside the embassy building in London)
Эх орноо зөв хөгжил рүү залах, шударга, хариуцлагатай, нэг нь нийтийн төлөө нийт нь нэгийнхээ төлөө зүтгэж чаддаг эв нэгдэлтэй хүнлэг нийгмийг, улсыг байгуулахын төлөө С. Баяр гуайгаас шударга ёс, хариуцлага нэхсэн энэхүү эсэргүүцлийн тайван жагсаалыг дэмжиж буй хүн бүхэнд баярласанаа илэрхийлээд өнөөдрийн болон амралтын өдрүүдэд бид хийсэн ажлуудыг товч оруулья.
1. Өнөөдөр 5 шинэ хүн биеэрээ ирж дэмжиж байгаагаа илэрхийлсэнийг зурагнаас хараарай. Нийтдээ 8 уулаа + өмнөх байсан 3 маань ажилтай байсан тул өнөөдөртөө ирж чадаагүй= ингээд 11 үүлээ 4 дэх өдрөө эсэргүүцлээ амжилттай үргэлжлүүллээ. Баярлалаа.
2. Хүмүүсийн ажлын цаг зав, боломж янз бүр тул харьяа цагдаагийн газарт жагсаал хийх цагаа сунгаж өнөөдрөөс эхлэн өдөр бүр Даваа-Ням гариг хүртэл 12.00-19.30 хооронд хүмүүс элчингийн гадаа ирж нэгдэж байгаагаа илэрхийлж болно гэсэн зөвшөөрлийг авсан. Цагдаагийн байгууллагад баярлалаа.
3. Ням гаригт "Хурд” хамтлагын тоглолт болж биеэрээ ирж жагсаалд нэгдэж чадахгүй ч сэтгэлээрээ 100 хувь дэмжиж байгаагаа илэрхийлж Лондон болон өөр хотуудаас зорьж ирсэн хүмүүсээс 85 хүн гарын үсгээ, хувийн мэдээлэлтэйгээ өгсөн. Тиймээс өнгөрсөн 7 хоногт бид ингээд бараг 100 хүн боллоо. Бүгдээрэнд нь баярлалаа.
4. Бусад гадаадад орнуудад амьдарч байгаа хүмүүсээс нэгдэхээ илэрхийлсэн холбогдсон хүмүүс байгаа. Баярлалаа.
5. Өнөөдөр эсэргүүцэж буй шинэ сайд маань гаднаас ЭСЯ-руугаа ирж байгаатай таарсан. Бидэн дээр ирж мэндэлж хэд гурван үг солиод явсан. Жагсаж эхэлсэнээс хойш анх удаа нүдээрээ харсан өдөр байлаа.
6. Маргааш биеэр ирж чадах хүмүүс чатаар холбогдоорой гэж хүсье. 12-15 цагийн хооронд би өөрөө очих хэвээр. Тиймээс энэ цагт болон өөр цагуудад ирэх боломжтой хүмүүс чатаар холбогдож мэдээлэл аваарай. Баярлалаа.
Энэхүү эсэргүүцлийг цаашид үргэлжлүүлэхийг дэмжиж буй хүмүүс, байгууллагууд, фэйсбүүк дээр дарсан лайк, сэтгэгдэлүүдээ бодьтой дэмжлэг болгож дор хаяж 100 хүний нэрсийн жагсаалт, гарын үсгийн цуглуулга болгож бидэнд өдөртөө явуулж эхлэхийг уриалж байна. (Овог, Нэр, Нас, Хүйс, Имэйл хаяг, Фэйсбүүк хаяг, Утасны дугаар, Гарын үсэг)
Тиймээс үүнийг дэлхийн 4 зүг, 8 зовхист байгаа Монголчууддаа түгээж шайр хийнэ үү. Ж. ЗАНАА ЭГЧИЙН ХЭЛСЭН ШИГ ТҮМЭН ТИЙШ НЬ ТҮГЭЭЖ нэг зуу зуун хүний гарын үсэгтэй жагсаалт бүрдүүлээд чатаар илгээгээд эхэлнэ үү гэж уриалж байна.
Энэ өдрийн дуулгах мэдээлэл товчхондоо иймэрхүү. Ирээдүй өөдрөг, гэрэл гэгээтэй гэдэгтээ итгэлтэй байна.
Баярлалаа.
Бүгдийг хүндэтгэсэн.
Г. Ичинхорлоо.
Лондон хот
0 сэтгэгдэл