Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Иймээс өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ.
Улмаар түүний оронд Ч.Өлзийсайханг томилох саналыг байнгын хорооны гишүүүд дэмжсэн юм.
П.АНИР
Оллоо.мн
1 сэтгэгдэл