БЭЭЖИН. /Xinhua/. "Цагаан хэрэм” байгууламжийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулна хэмээн БНХАУ-ын Үндэсний соёлын өвийн удирдах газар лхагва гарагт мэдэгдсэн байна.
"21 мянга гаруй километр урт "Цагаан хэрэм”-ийг хамгаалж, сэргээн засварлаж, анхны төрхийг нь хэвээр хадгална” гэж Үндэсний соёлын өвийн удирдах газрын дэд дарга Сун Синьчао мэдэгджээ.
Мөн тэрбээр, "Цагаан хэрэм”-ийн зарим хэсэгт тогтмол засвар болон яаралтай засварын ажил шаардлагатай байгааг онцлоод, байгууламжийг сайтар шалгаж, сайжруулан засварлах шаардлагатай хэсгүүдийг олж мэдэгдэхийг орон нутгийн эрх баригчдад уриалсан байна.



























.jpg)
.jpg)































21 сэтгэгдэл