|

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг нэрлэжээ

 

Дэлхийн нөлөө бүхий хүмүүсийг нэрлэжээ

 


АНУ-ын "Timе” сэтгүүл энэ жилийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэсэн жагсаалтаа нийтэлжээ. Жагсаалтад АНУ- ын ерөнхийлөгч Доналд Трамп, Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопес Обрадор багтсан байна. Мөн АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси, Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо, пап лам Франциско, Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонару, БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин, Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохамед бин Заед, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса, Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Италийн Дотоод хэргийн сайд Маттео Сальвини нар оржээ.
Түүнээс гадна АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Бретт Каванно, Шведийн байгаль хамгаалахын төлөө тэмцэгч 16 настай Грета Тунберг, АНУ-ын улстөрч Александрия Окасио Кортес нар багтсан байна. Мөн жүжигчин Сандра О, зохиолч Марлон Жеймс, теннисчин Наоми Осака нарын нэр бичигджээ.
Урлагийн ангилалд жүжигчин Дуэйн Жонсон, Эмилия Кларк, дуучин Арианна Гранде, Пуэрторико улсын дуучин Осуна, дуучин Тайлор Свифт, Лади Гага, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, Их Британийн зураач Дэвид Хокни нарыг шалгаруулжээ.
Мөн хөлбөмбөгчин Мохамед Салах, Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукельберг, Европын холбооны комиссар Вера Йоурова нарыг нөлөө бүхий хүнээр нэрлэсэн байна.

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Х.Оюунболд

 

39 сэтгэгдэл