|

Солонгос хоорондын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтыг эхлүүлэхэд бэлэн байна

Солонгос хоорондын дөрөв дэх дээд хэмжээний уулзалтыг эхлүүлэхэд бэлэн байна

 


БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Унтай хийх дөрөв дэх уулзалтын бэлтгэл ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгджээ. Ийм мэдэгдлийг тэрбээр Хөх ордонд болсон зөвлөгөөний үеэр хийсэн байна.

"Хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажлыг бодитоор эхлүүлэх цаг нь болсон” гэж тэрбээр мэдэгджээ. БНАСАУ-ын тал бэлэн гэдгээ мэдэгдсэн даруйд уулзалтыг зохион байгуулж магадгүй гэж Мүн Жэ Ин онцлон дурдсан байна.

Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нарын уулзалтыг дөрөвдүгээр сарын сүүлчээр зохион байгуулах боломжийг БНСУ-ын эрх баригчид хэлэлцэж байгаа тухай "Chosun Ilbo” сонин энэ сарын 10-нд мэдээлсэн билээ.

Хоёр Солонгосын удирдагчид 2018 оны дөрөвдүгээр сараас хойш гурван удаа уулзсан юм. Ахны уулзалт өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 27-нд хил орчмын Панмүнжом сууринд болсон билээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

16 сэтгэгдэл