|

Камбожид ховор булш олджээ

 

Камбожид ховор булш олджээ

 

ПНОПЕНЬ. /Anadolu/. Камбож улсын нийслэл хотоос 17 км зайтай оршдог Прей Венг хотод зам тавьж байсан ажилчид эртний оршуулгын газар олжээ.

Камбожийн археологичдын мэдээлж буйгаар, уг олдвор нь МЭ-ий I ба V зууны хоорондох үед хамаарах аж. Тэд одоогийн байдлаар шарилууд болон материаллаг соёлын үлдэгдлүүдийг судалж байна. "Газрын дээд давхаргад таван булш, 2.3 метрийн гүнд нэг булш байсан. Зам тавьж байсан ажилчид шарилуудтай хамт оршуулсан багаж хэрэгсэл, бусад эд зүйлийг олсон” гэж Камбожийн археологичид мэдээлжээ.

Уг газар нутагт V зуун хүртэл Вадхьяпуре хэмээх нийслэл хоттой эртний кхемерийн Бапном улс оршин байжээ. Энэ үед хамаарах олдворууд ховор байдаг учраас уг булш нь энэ нутаг дахь соёл иргэншлийн эхэн үеийн талаар их зүйлийг олж мэдэхэд тус дөхөм болно гэж үзэж байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл