|

АН: Хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьж байна

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсний дараагаар УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

-Монголчууд бидний ардчилалаар олсон олон зүйлийг хөсөрдүүлж, эрхзүйн асуудлыг дур зоргоороо өөрчилж, Монгол орныг дарангуйллын зүгт хөдөлгөх санаархал явж байгаад АН эрс эсэргүүцэж байна. АН ардчилсан Үндсэн хуулиа хамгаалж байна. Хуулийг өөрчлөх замаар дарангуйллыг тогтоох эхлэлийг тавьж байна. Энэ хаврын чуулганаар ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. ЖДҮСХ-аас эрх мэдлээ ашиглан зээл авсан эрхмүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. Төрийн байгууллагад улстөржилт хэрээс хэтэрч, авлига, хээл хахуульд автуулсан Засгийн газрыг огцрохыг удаа дараа шаардаж байна. Удаа дараа олон жил Хуульзүйн сайдаар ажилласан Ц.Нямдорж С.Зориг агсны хэргийн захиалагчийг замхруулах гэж байгааг эсэргүүцэж байна. Барьцаалагдсан УИХ-ыг өөрөө тарах хүртэл АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Бидний шаардлагыг дэмжиж, хамтран тэмцэхийг ардчилсан Монгол Улсын иргэддээ уриалж байна хэмээлээ. 

 
 
shuud.mn

0 сэтгэгдэл