|

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг “Нууц”-аас хэсэгчлэн гаргах шийдвэр гарчээ

С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг “Нууц”-аас хэсэгчлэн гаргах шийдвэр гарчээ

 


Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг "Нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ. Энэ тухай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа. Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага олон нийтэд ил болгож болох, ил болгож болохгүй гэж хоёр ангилсан. Бичлэгийг нууцаас гаргасан тул эхлээд УИХ-ын гишүүд чуулган дээр хаалттай үздэг юм уу, танилцах байх. Удахгүй олон нийтэд ил болгож болох хэсгийг хэвлэлд ил болгоно” гэв.

Ерөнхийлөгчийн санаачлан, яг одоо Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж буй Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар "Хууль, шүүхийн байгууллагын бусад асуудлыг орхилоо гэхэд хүний амь хөнөөсөн гээд 25 жилийн ялыг хүчээр тулган хүлээлгээд, нотлох баримтад хавсаргасан бичлэгийг устгасан асуудлыг хүлээн зөвшөөрөөд урагш явж болохгүй учраас арга буюу одоогийн нөхцөл байдалд тулж байна.


2 сэтгэгдэл