|

Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Орон нутгийн хөгжлийн санд иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ

Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сумын орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийн гишүүдийг чадавхжуулах "Орон нутгийн хөгжлийн сангийн гарын авлагын 1,2 дугаар бүлгүүд”- сэдэвт сургалтыг 03 дугаар сарын 11-21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

"Тогтвортой амьжиргаа-3” төслийн чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Удирдлагын академитай хамтран Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор /ОНХС/-ийн гарын авлагыг боловсруулсан. Энэхүү гарын авлагын 1, 2 дугаар бүлгүүд буюу "Орон нутгийн хөгжлийн санг иргэдийн оролцоотой төлөвлөх, хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ болон тэргүүлэх чиглэлээр эрэмбэлэх, анхан шатны үнэлгээ хийх, мэдээллийг нягтлах, нэмэх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүдийн жагсаалт бэлтгэх” гэсэн сэдвүүдээр сургалтыг зохион байгуулсан.

Уг сургалт нь Дэлхийн банк болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр сангийн яамны удирдлага дор хэрэгжиж байгаа "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд зохион байгуулагдсан юм.


4 сэтгэгдэл