|

Улсын гарди Б.Гончигдамба түрүүллээ

Улсын гарди Б.Гончигдамба түрүүллээ

Зэвсэгт хүчний 98 жилийд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Тус барилдаанд у.ар Э.Оюунболд, у.г Б.Гончигдамба, у.з М.Өсөхбаяр, Н.Түвшинбаяр нараар магнайлуулсан хүчит бөхчүүд хүч сорьсноос Завхан аймгийн Их-Уул сумын харъяат, "Алдар" спорт хорооны тамирчин, Монгол улсын гарди Б.Гончигдамба найм даван түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин, Монгол улсын арслан Э.Оюунболд долоо даван үзүүрлэв. Шөвгийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын харъяат "Булганхангай" бөхийн дэвжээ, "Женко" клубын бөх, Монгол улсын заан Н.Түвшинбаяр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Аварга" дээд сургуулийн бөх аймгийн арслан Э.Мөнхбаатар нар шалгарлаа.
 

79 сэтгэгдэл