|

Тойм: Улсын Их Хурал энэ долоо хоногт

Тойм: Улсын Их Хурал энэ долоо хоногт

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Швейцарийн Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн (парламент) дарга, хатагтай Марина Кароббио Гүшеттигийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Швейцарийн парламентын бүлгийн дарга Ц.Гарамжав нарын зэрэг төлөөлөгчид багтан ажиллажээ. 2019.03.12 http://www.parliament.mn/n/5jcy

"Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 10 дугаарын тойм http://www.parliament.mn/n/5pcy

Швейцарийн Холбооны Улсад айлчлал хийсэн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсын Үндэсний зөвлөл (парламентын Доод танхим)-ийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшетти-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. 2019.03.13 http://www.parliament.mn/n/5tcy

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн Дэлхийн банк группын Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн Макро эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбар хариуцсан менежер Дийпак Мишра тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2019.03.14http://www.parliament.mn/n/hjcy

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн талууд болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран  "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцэх, санал солилцох хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. 2019.03.14 http://www.parliament.mn/n/hbcy

Швейцарийн Холбооны Улсад албан айлчлал хийсэн Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Паскал Баерисвил, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Даниела Стоффел, Төрийн зөвлөлийн (парламентын Дээд танхим) Гадаад харилцааны байнгын хорооны дарга Филиппо Ломбарди нар бараалхав.http://www.parliament.mn/n/hfcy

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы завсарлагын хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой нөлөөтэй зарим салбарын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байгаа билээ. Цуврал хэлэлцүүлэг "Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдвээр үргэлжиллээ. 2019.03.15 http://www.parliament.mn/n/7fcy

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

5 сэтгэгдэл