|

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдав

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өглөө 11.00 цагт хуралдаж, нийт есөн асуудлыг хэлэлцсэн. Үүнээс аймгийн түр хамгаалах байр байгуулах тухай болон Цэнхэр сумын ЕБС-ийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр хойшлуулж, бусад долоон асуудал хэлэлцэн баталлаа.

Үүнд, аймгийн ОБГ-ын гал унтраах, аврах 51-р ангийн 50 жилийн ойг 7-р сард тэмдэглэхээр, Ихтамир сумын Хойд Тамир гадаргын ус судлалын харуул байгуулагдсаны 60 жилийг ойг 2019.09.27, 28-нд, Ихтамир сумын Соёлын төв байгуулагдсаны 60 жилийн ойг 2019.09.25, 26-нд, Ихтамир сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 60 жилийг 2019.09.20,21-нд, Төвшрүүлэх сумын ЕБС байгуулагдсаны 80 жилийг ойг 2019.07.17, 18-нд, Төвшрүүлэх сумын хүүхдийн цэцэрлэг байгуулагдсаны 60 жилийн ойг 2019.07.14, 15-нд, Хашаат сумын Соёлын төв байгуулагдсаны 70 жилийн ойг 2019.07.15-нд тус тус зохион байгуулахаар товыг тогтоолоо.


75 сэтгэгдэл