|

Хоёрдугаар төрхийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ сэтгүүлчийг цагдаад өгнө гэв үү?


 

Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу "Хүрээ” амаржих газарт 39 долоо хоногтой ураг эхийхээ хэвлийд амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 24-нд гарлаа.

Хэргийг тодруулбал, энэ сарын 21-ны өдөр тав дахь хүүхдээ өлгийдөн авахаар 30 настай эх өвдөлт өгөн түргэн тусламжаар хоёрдугаар төрөхөд ирсэн байна. Гэвч төрөх үйл явц эхлээгүй, ураг бүтэлттэй байсан учир тус төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцдаа ураг нь эхийхээ хэвлийд амьгүй болжээ.

Хохирогчийн ар гэрийнхэний ярьж байгаагаар тухайн өдөр/02.24/ эхийн бие зовиурлан өвдөлт өгөн сууж, босож чадахгүй байгаагаа хэлээд үзүүлэхийг хүссэн ч ээлж солилцож байна хэмээн үзлэг, ургийн зүрхний бичлэг хийгээгүй хугацаа алдсан. Үүгээр ч зогсохгүй эх өөрийн биеийн байдлыг мэдэн хагалгаагаар төрөхийг гуйсан ч авч хэлэлцээгүй учир эмч нарын буруу гэж үзэж байна.

Тэгвэл энэ талаар тус төрөх эмнэлэгийн эмчилгээ хариуцсан эмч Д.Цэцэгээгээс тодруулага авахад илтэд уурлан бухимдаж, хүний яриа мушиглаа, Зөрчлийн хуулиар цагдаад өгнө гэх мэтээр Зариг.мн сайтын сэтгүүлчийг загнаж харагдана.

Мөн Д.Цэцэгээ эмч нэгэн хачирхалтай зүйл ярив. Сэтгүүлч танай эмч нар цаг алдалгүй тухайн хүнд үйлчлэх өргөсөн тангаратай биздээ гэж асуухад "Мэдээж эмч хүн эмч болохдоо тангараг өргөдөг. Энэ тангарагыг бид нар тодорхой хэмжээндбиелүүлэхийн тулд эмч болгон л бас ажиллацгааж байгаа” гэв.

Эмчийн тангарагаа ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД биелүүлэхийн төлөө ажиллана гэсэн чинь юу гэсэн үг вэ? Эмчийн тангараг, зарчмаа биелүүлж, яг таг мөрдөж ажиллах ёстой бус уу?

 

 

Мөн нэг ч удаа уучлалт гуйсангүй. Д.Цэцэгээ эмч өөрийн биеэр манай эмнэлэг эмнэлэгийн тусламж хожимдож хүргэсэн асуудал байгаа гэж хэлсэн хэрнээ уучлалт гуйхыг хүссэнгүй. Мөн энэ хариуцлагагүй байдалдаа ямар хариуцлага хүлээхийг нь асуусан ч илтэд уурлаж уцаарлан, зөрчлийнхуулиар далайлгав.

Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ


 

Хүн тэр тусмаа хүүхдийн амь эндчихээд байхад өнөөдөр хэн нь хэн бэ гэдгээ үзэлцэж, тухайн эхийн сэтгэлийг бодох нэг ч хүн үгүй, хариуцлагаас зугтсан дүр зурагтай "Хүрээ” амаржих газар!!!

Олон нийтийн хэрэгслээр иймэрхүү мэдээлэл цацагдахаар олон ээжүүд, бүсгүйчүүд сэтгэл сэрдхийлгэм аймшигтай зүйлүүдийг сэтгэгдэл хэсэгт бичсэн харагддаг. Тэр болгонд нь алдаа гаргасан эмч нь хариуцлага хүлээдэггүй ч хэлдэг.

Жил бүр л эх хүүхэд эндэж байдаг энэ эмнэлэгтээ салбарын сайд Д.Сарангэрэл яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ?

Эмчийн ёс зүй, эмнэлэгийн байгууллагын хариуцлага хаана байна.

Өнөөдөр мөнгөтэй нь үрээ тэврээд, хоосон нь хүүрийг нь тэврээд гардаг ийм эмгэнэлийг хэзээ таслан зогсоох вэ?

 

видеог дараах линкээр үзнэ үү:https://www.facebook.com/zarigmn/videos/310463256494547/

М.Март



0 сэтгэгдэл