|

ЧУЛУУТ СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАН Л.ГАНБААТАРЫГ 14 НАСТАЙ ХҮҮ НЬ БУУДАН ХӨНӨӨСӨН ГЭВ

ЧУЛУУТ СУМЫН ЗАСАГ ДАРГА АСАН Л.ГАНБААТАРЫГ 14 НАСТАЙ ХҮҮ НЬ БУУДАН ХӨНӨӨСӨН ГЭВАрхангай аймгийн Чулуут сумын Засаг дарга асан Л.Ганбаатар 14 настай хүүгийнхээ гарт амь насаа алдсан хэрэг энэ сарын 3-нд гарчээ. Талийгаачийнх сумын төв дээр амьдарч байсан бөгөөд хүү нь аавыгаа буудаж хөнөөсөн байна. Чухам ямар учраас хүү  аавынхаа аминд хүрэх болсон тодорхойгүй байгаа ч хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм золгүй явдал гарсан гэдгийг сумын Засаг даргын орлогч хэлж байв.

Энэ тухай тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Талийгаачийн эхнэр хүүхэд хотод байдаг юм. Эхнэр нь хотод ажил хийдэг юм байна билээ. Өнгөрсөн өвөл хүүхдээ аваад ирчихсэн байсан. Талийгаач нутгийнхандаа "Хүүгээ аваад ирсэн. Хүүхдээ өөр дээрээ байлгана” Морь уяхийг зааж өгнө. Энэ жилийн цагаан сараар хүүтэйгээ хамт морь уяна. Хэдэн морь тэжээчихсэн байгаа гэж ярьж байсан юм. Гэтэл хүүхэд нь аавыгаа буудчихлаа. Талийгаач хүүхдээ дарамталж янз бүрийн догшин авир гаргаад байх хүн биш юмсан” хэмээжээ. Харин эх сурвалжийн мэдээлснээр талийгаач хүүгээ байнга зодож дарамталдаг байсан нь ийм харамсалтай хэрэг гархад хүрсэн гэнэ. Хэрэг гардаг өдөр ч тэрбээр согтуу байхдаа хүүгээ хэрцгийгээр зодчихоод унтсаных нь дараа 14 настай В гэх хүү нь аавынхаа толгойд буугаа тулгаж байгаад хөнөөсөн гэх мэдээлэл байгаа юм.

Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийж байгаа бөгөөд хүүг саатуулаад байгаа аж. Хүн амины хэргийг зөвтгөх арга үгүй ч дөнгөж амьдралыг таниж мэдэх насан дээрээ "аавын хаалга” татсан энэ хүүгийн ирээдүй "бүрхэг”байна. Гэхдээ овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух билээ.

Updown.mn

1 сэтгэгдэл