|

НИТХ-ын төлөөлөгчид тооллогын комиссоо томилж чадалгүй түр завсарлалаа

 

 

НИТХ-ын төлөөлөгчид тооллогын комиссоо томилж чадалгүй түр завсарлалаа

 

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 100 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад С.Мөнхчулуун, С.Амарсайхан нар нэр дэвшээд байна. НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын МАН-ын бүлэг нэр дэвшүүлсэн бол С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг өөрөө дэвшүүлсэн юм.

Ингээд хуралдаанаар тооллогын комиссыг томилох асуудлаар хэд хэдэн удаагийн горимын санал гарсан боловч олонхоор дэмжлэг авсангүй. Тухайлбал, Д.Баттулга төлөөлөгч цөөнхийн төлөөлөл заавал байх ёстой. Шударга байх ёстой. Горимын санал бол урьдны тооллогын комисст байсан 5 хүнийг хэвээр ажиллуулъя.

С.Мөнхчулуун тооллогын комиссын нэр дэвшигчдийг сонгох санал хураалтыг хэвлэл мэдээлэлд нээлттэй байлгая гэсэн саналыг хэлсэн юм.

Ингээд өмнөх тооллогын комиссыг хэвээр ажиллуулъя гэсэн Д.Баттулгын горимын саналаар санал хураахад 45 төлөөлөгчдийн 46.67 хувь нь дэмжсэнгүй. Өмнөх хуралдаанаар хоёр нэр дэвшигч тус бүрдээ хоёр хүн нэр дэвшүүлээд цөөнхөөс нэг төлөөлөгч оролцсон юм.

Санал дэмжигдээгүй учраас төлөөлөгчдөөс тооллогын комисст төлөөлөгчдөөс нэр дэвшүүлэхээр болов.

Э.Бат-Үүл төлөөлөгч тооллогын комисст Одонтунгалаг, Цацралтуяа нарыг, төлөөлөгч Мөнхбат Сандагдорж, Баярсайхан Одонтунгалаг нарыг нэр дэвшүүллээ.

Д.Баттулга: МАН-ын бүлгийн саналаар санал хураагаад явчих юм бол гарсан хүндээ халгаатай. Тиймээс цөөнхийн зүгээс шударга явсан шүү гэдгийг нь хэлүүлчих юм. Төлөөллийн зарчмыг л хангаад өгчих. Тиймээс дахин санал хураалгаач гэсэн юм.

Д.Баттулга төлөөлөгчийн санал унасан тул дахин горимын саналаар санал хураах болов. Өмнөх тооллогын комиссын бүрэлдэхүүнээр тооллогын комиссыг ажиллуулъя гэсэн унасан цөөнхийн саналаар дахин санал хураахад ман л санал дэмжигдсэнгүй.

Үүний дараа Батсайхан төлөөлөгч тооллогын комиссыг нууцаар санал хураая гэсэн горимын саналыг гаргасан боловч уг саналыг 48.89 хувь нь буюу олонх нь дэмжсэнгүй.

Унасан санал дээр цөөнх үгээ хэллээ.

Батсайхан: Иргэдийн төлөөлөгч нар иргэний зориг гаргаад бүх юмыг хуулийн дагуу нууцаар, өөрсдийн итгэл үнэмшлээр санал өгөхийн тулд нууцаар санал хураах нь зөв учраас дэмжээд өгөөч ээ гэж хүсч байна.

Бат-Үүл: Дагвын түүхэн үг бол тооллогын комиссыг улс төрийн зорилгоор томилно гэж хэлсэн. Тэгэхээр саналыг нууцаар хураачихъя.

Ийнхүү тооллогын комиссыг сонгох санал хураалт дээр үл ойлголцох асуудал гарсан бөгөөд энэ үеэр НИТХ-ын МАН-ын бүлгээс цөөнхтэйгээ зөвшилцөхөөр 10 минутын засварлага авах санал гаргасан тул НИТХ-ын ээлжит бус хуралдаан түр завсарлалаа.


95 сэтгэгдэл