|

Хотын даргыг огцруулах асуудлыг 7 хоногоор хойшлууллаа

 

Хотын даргыг огцруулах асуудлыг 7 хоногоор хойшлууллаа

 

Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг өнөөдөр НИТХ-ын хурлаар 14.00 цагаас хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг хуралдаж буй гэх шалтгаанаар ирц бүрдэхгүй байсан юм.

Ингээд удтал хүлээлгэсэн НИТХ-ын хурал ажлын цаг дуусахтай зэрэгцэж эхэлсэн боловч НИТХ дэх АН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг оруулж ирсэн асуудалдаа заавал ирж хариулт өгөхийг шаардсанаар дахин хойшиллоо.

Тодруулбал, АН-ын бүлэг хотын даргыг огцруулах асуудлыг НИТХ-д оруулж ирсэн Ерөнхий сайдаас асуулт асууж хариулт авах шаардлагатай тул хурлыг эхлүүлэх боломжгүй гэсэн бөгөөд  завсарлага өгөхийг НИТХ-ын дарга С.Амарсайханаас хүссэн юм. АН-ын бүлгийн хүсэлтийг НИТХ-ын дарга хүлээн авч  уг асуудлаар 7 хоногийн хугацаатай дахин завсарлага өглөө.

Дашрамд дурдахад ирэх долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх үеэр дахин завсарлага өгөх асуудал байхгүй гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан хурлын дараа сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Б.Анир


 

2 сэтгэгдэл