|

АНУ-ын улсын өр түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

АНУ-ын улсын өр түүхэндээ байгаагүй дээд хэмжээнд хүрчээ

 АНУ-ын улсын өрийн хэмжээ түүхэндээ анх удаа 22 их наяд ам.доллароос давсан тухай АНУ-ын Сангийн яам мэдээлжээ.
2019 оны 2 дугаар сараас эхлэн улсын өрийн хэмжээ 90 тэрбум ам.доллароор өсч 22,012 их наяд ам.долларт хүрээд байгаа аж. Үүний зэрэгцээ улсын өр сүүлийн 11 сарын хугацаанд 1 их наяд ам.доллароор өссөн байна.
Ерөнхийлөгч Дональд Трампын алба хаших хугацаанд улсын өр ихээхэн хэмжээгээр хурдацтай өсч байгаа нь өнгөрсөн жилийн татварын шинэчлэлт хийгээд батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм гэж "Usa Today” сонин мэдээлсэн байна.
2018 оны санхүүгийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 17 хувиар өсч, 779 тэрбум ам.долларт хүрсэн тухай өмнө нь мэдээлж байсан юм. 2020 он гэхэд энэ үзүүлэлт 3 их наяд ам.долларыг давж, Засгийн газрын зардлыг хянахгүй байгаа учир улсын өр хурдтай өсөн нэмэгдэх хандлага хэвээр байх төлөвтэй байна. 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл