|

Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана

Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын нохой нядалдаг бүх газрыг хаахаар төлөвлөж буйгаа тус хотын дарга Пак Вонсун мэдэгджээ. "The Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, тэрбээр гол баатар нь нохой байсан хүүхэлдэйн кино үзсэнийхээ дараа ийм шийдвэр гаргасан аж.

 

"Нохойн мах худалддаг хэд хэдэн дэлгүүр хотод ажилладаг байсныг бараг бүгдийг нь хаасан. Гэвч Сөүлд нохой нядалгааны нэг эсвэл хоёр газар үлдсэн байна. Тэднийг хаахын тулд боломжтой бүхнийг хийнэ” гэж Пак мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгост махны үйлдвэрлэлийн төлөөлөгчид болон амьтдын эрхийг хамгаалагч идэвхтнүүдийн хооронд сөргөлдөөн гараад буй үед Сөүл хотын дарга ийм мэдэгдэл хийжээ. Сөүл хотын даргын мэдээлснээр, нийслэл хотод нохой нядлахыг эсэргүүцсэн хөдөлгөөн сүүлийн 10 жилд ихээхэн идэвхжсэн байна. Ийм нядалгаа нь бүдүүлэг бөгөөд нийслэл хотын нэр хүндийг унагааж байна гэж амьтдын эрхийг хамгаалагчид үзэж байгаа аж.

Өмнөд Солонгост нохойн махыг хүнсэндээ хэрэглэдэг уламжлал аажмаар үгүй болж байна. Хэдийгээр зарим иргэд энэ хүнсийг урьдын адил тансаг идээнд тооцож байгаа боловч олон иргэн, ялангуяа залуучууд нохойн махаар хийсэн хоол идэхээ больжээ гэж гэж "The Korea Times” сонинд 2018 оны хоёрдугаар сард гарсан нийтлэлд дурджээ.

 

montsame.mn

0 сэтгэгдэл